Цөмийн эрчим хүчний систем

NUCL408 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хуваагдах цөмийн урвалд тулгуурласан цөмийн цахилгаан станц (ЦЦС)-ийн дизайн хийх, инженерийн анализын талаар судална.

Товч агуулга

Энэхүү хичээлээр цөмийн эрчим хүчний системд энерги хэрхэн хувирдаг, хуваагдлын реакторын дизайн, реакторын голомтын болон станцын бүрэлдэхүүн хэсгүүдийн дулааны гидравликийн болон хийцийн анализын талаар авч үзнэ. Реакторын физик, дулааны динамик, шингэний урсгал, дулаан дамжууллын үндсэн зарчмыг ашиглан оюутнууд ЦЦС-ийн инженерийн дизайн хийнэ. Хөнгөн усан реакторын технологи, цөмийн түлшний дулааны хязгаар, хөргүүрийн дулааны гидравликийн шинж чанар, станцын термодинамикийн талаар онцлон судална.