Хүнсний микробиологи, биотехнологи

CHEM430 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь хүнсний бүтээгдэхүүн болон түүний түүхий эдэд тохиолдох микробын гаралтай процессын талаар үндсэн ухагдахуунтай болоход оршино. Энэ хичээлийг судалснаар хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүн, тэдгээрийн түүхий эдийг муутган хүний организмд хортой бодис үүсгэн хордуулдаг бичил биетний\хөгцөн мөөг, дрожжи, батери, вирус\ талаар мэдэгдэхүүнтэй болохоос гадна тэдгээрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх аргуудтай танилцахаас гадна хүнс, эмийн үйдвэрлэлд хэрэглэгддэг ферментацийн процессын үндсэн зарчим, тухайн процесст хэрэглэгддэг микроорганизмууд, ферментүүд, үйлдвэрлэл явуулдаг биореакторуудын ажиллах зарчим зэрэг биотехнологийн гол асуудлуудын талаар тулгуур ойлголттой болно. Мөн түүнчлэн тодорхой хүнс болон эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх биореактор, реакторын үйл ажиллагааг хянах аргууд, масс болон энергийн баланс тогтоох, бүтээгдэхүүнийг цэвэрлэх ба гарцыг тодорхойлох аргуудтай танилцана.

Товч агуулга

Хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн түүхий эдийн микробын бохирдол, бохирдлын эх үүсвэрүүд, хүнсний бүтээгдэхүүний муудалт, хүнсний бүтээгдэхүүнийг муудалтаас сэргийлэх аргууд болон микробиологийн шинжилгээний аргуудтай танилцана. Мөн биотехнологийн аргын үндсэн зарчмууд, биореакторын бүтэц, ажиллах зарчим, даунстрийм процесс, хүнсний үйлдвэрлэлд ашиглагддаг ферментацийн технологийн үндэс, зарим хүнсний бүтээгдэхүүний биотехнологийн үйлдвэрлэл, эмийн бэлдмэл гарган авах биологийн аргууд, зарим эмийн бүтээгдэхүүний биотехнологийн үйлдвэрлэл зэргийг судлах болно