Орон нутгийн удирдлага

PUAD302 / Бакалавр

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Орон нутгийн удирдлага хичээлийн зорилго нь орон нутгийн түвшний засаглалын хүрээний буюу бодлого, үйл явцын төвлөрлийг сааруулах, иргэд ба байгууллагын гүйцэтгэх үүрэг, тэдгээрийн харилцан холбоо, орон нутгийн ардчилал болон орон нутгийн захиргааны ажлын гүйцэтгэлийн асуудлуудын онол, арга зүйн мэдлэг олгоход оршино.

Товч агуулга

Орон нутгийн удирдлагын тухай ойлголт, орон нутгийн удирдлагын үүсэл хөгжил, түүний судлах зүйл. Орон нутгийн удирдлагын онолын ойлголт, орон нутгийн удирдлагын онолын урсгалууд; суурь үзэл баримтлалууд. Орон нутгийн удирдлагын талаарх үндсэн хууль болон бусад хууль эрх зүйн орчины тухай ерөнхий ойлголт, төрийн захиргаа ба орон нутгийн захиргааны адил болон ялгаатай талууд. Орон нутгийн засаг захиргааны бүтэц, орон нутгийн захиргаадын бие даасан байдал, орон нутгийн засаг захиргааны удирдлага, хөдөө орон нутгийн захиргаа, хотуудын удирдлага, орон нутгийн анхан шатны байгууллагууд, мега хотууд ба том хотууд, засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тогтолцоо, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчид, иргэдийн төлөөлөгчдийн хурал, орон нутгийн удирдлагын процесс улс төрийн тухай ойлголт, улс төрийн тогтолцоо, улс төрийн тогтолцооны гол элементүүд, улс төрийн тогтолцооны институтүүд; сонгууль ба орон нутгийн удирдлага: Төв засгийн газар ба орон нутгийн засаг захиргаадын хооронд төсвийн хариуцлагыг хуваарилах нь, “Төсвийн федерализм”: гол асуудлууд, төв-орон нутгийн санхүүгийн харилцааны ерөнхий зарчмууд, төсвийн төвлөрлийг сааруулах нь: давуу ба сул талууд, босоо тэнцвэргүй байдал: чиг үүрэг ба татварын хуваарилалт, хэвтээ тэнцвэргүй байдал төв-орон нутаг хоорондын төсвийн шилжүүлэг, орон нутгийн захиргааны зээллэг. Орон нутгийн удирдлага ба үйлчилгээний байгууллагуудын тухай ойлголт төвлөрлийг сааруулж төрийн үйлчилгээг хүргэх нь, нийгмийн халамжийн салбарын үйлчилгээний байгууллагууд; , нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүч гэх мэт нийгмийн хамгаалалын салбар дахь орон нутгийн удирдлагын оролцоо. Орон нутгийн удирдлагын хяналтын төрлүүд; хяналтын үзүүлэлтүүдийн систем; Хяналт хэрэгжүүлэх байгууллагууд; хяналтын горим; хяналтын үе шат; хяналтын үр дүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ. Орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн тухай ойлголт, төрийн салбарын шинэчлэл ба төлөвлөлт, хөгжлийн төлөвлөлтийн үндсэн асуудлууд, орчны нөхцөл байдлын шинжилгээ, хөгжлийн зорилго стратегиа тодорхойлох, хөгжлийн төлөвлөлт ба бүсчилсэн хөгжлийн асуудал, орон нутгийн санаачлага. Орон нутгийн удирдлагын ядуурлын эсрэг бодлого, тэмцэлийн тухай ойголт, шилжилт ба ядуурал, ядуурлыг хэрхэн тодорхойлох, ядуурлыг хяналтад авах, ядуурлын эсрэг тэмцлийн стратеги-олон улсын туршлагаас, эрч хүч гарцыг орон нутгаас эрэлхийх. Орон нутаг ба хүний нөөцийн тухай ойлголт, хүний нөөцийн систем, орон нутгын төрийн захиргааны ХНМ, төрийн албан хаагчин бүтэмж, бүтээмжийг хэмжих систем. Иргэдийн эрх үүрэг, иргэд шууд болон шууд бусаар орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг хянах нь; иргэний нийгмийн байгууллагын тухай ойлголт, орон нутгийн удирдлага дахь иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, иргэний танхимын үйл ажиллагаа. Дэлхийн байгал орчны өнөөгийн байдал, байгал орчныг хамгаалах ажилд орон нутгийн удирдлагын оролцоо, байгал орчныг хамгаалахад иргэдийн оролцоо, орон нутгийн санаачлага. Мэдээллийн ил тод байдлын судалгаанд контент-анализийг хэрэглэх; шинэ дэвшилтэд төрөл хэлбэрүүд, олон нийт, хэвлэл мэдээлэл. Нутгийн өөрөө удирдах ёсны хэрэгжилтийг хангах нь сайн засаглалын нэг чухал нөхцөл, төвлөрлийг сааруулах нь нутгийн өөрөө удирдах ёсны хөгжлийн чухал нөгцөл болох тухай. Америк, франц, Швед улсын нутгийн удирдлагын тогтолцоо.