Тогтвортой эрчим хүчний удиртгал

NUCL211 / Бакалавр

Багц цаг: 2

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энергийн төрөл бүрийн үүсгүүр, түүнийг хэрэгцээт эрчим хүч болгон хувиргах, дамжуулах, хадгалах физик, химийн үндэс, аргатай танилцах гол зорилготой. Оюутан энергийн олон эх үүсвэрийн нөөц, зохистой ашиглалт, ирээдүйн талаар системийн хэмжээнд өргөн хүрээнд харах төсөөлөлтэй болно.

Товч агуулга

Дэлхийн болон Монгол улсын эрчим хүчний эх үүсвэрүүд, тогтвортой эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт ба түүний эрчим хүчтэй холбогдох. Энергийн нөөц, энергийг хэрэгцээт эрчим болгон хувиргах физик, химийн аргын үндэс, энерги хадгалах ба дамжуулах. Сэргээгдэх болон үл сэргээгдэх олон янзын энергийн эх үүсвэрүүд (нар, салхи, ус, далайн ус, биомасс, газрын гүний дулаан, устөрөгчийн, цөмийн болон халуун цөмийн эрчим хүч), тэдгээрийн эрчим хүч үйлдвэрлэх физик, химийн үндэс, хэрэглээ, давуу ба дутагдалтай талууд, онцлог, технологи.