Био эрчим хүчний технологи

ECEN443 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Биомассыг боловсруулж дулаан, цахилгааны энерги, шатамхай хий гарган авах био-эрчим хүчний технологийн онолын үндэсийг судлах зорилготой. Био цахилгаан, дулаан, хийжүүлэлтийн технологийг эрчим хүчний тархмал системд ашиглаж, хөдөөгийн оршин суугчидын энергийн хэрэгцээг хангах ач холбогдолтой.

Товч агуулга

Энэ хичээлээр Монгол орны байгалын биомассын тархалт, гарц, биомассын фотосинтез, био массыг эрчим хүчний зориулалтаар ашиглах боломж, биомассыг исгэх анаэробик исгэлтийн технологи, шатаах технологи, хийжүүлэх технологийн онолын үндэс, мөн био массын шатамхай хийг савлах, хадгалах, тээвэрлэх технологи, био массыг боловсруулах технологиор дулаан, цахилгааны эрчим хүчийг үйлдвэрлэж Mонгол орны хөдөөгийн эрчим хүчний тархмал системд ашиглах, био эрчим хүчний технологийг бусад сэргээгдэх эрчим хүчний технологитой хослуулан үр ашигтай ашиглах аргыг судлана