Түүх бичлэг

HIST335 / Бакалавр

Багц цаг: 2

Түүхийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэнхүү хичээл нь түүхийн шинжлэх ухаанд шимтэн суралцагчдад монголчуудын түүхээ бичиж ирсэн арга зүй түүхэн уламжлалыг тухайн орон цагт нь задлан шинжлэх эдүгээгийн түүхийн ухааны түвшинд дүгнэлт гаргалгаа хийх аргад сургах, түүх бичлэгийн хөгжилд гарсан өөрчлөлт шинэчлэлтийг нэн эртнээс орчин цаг хүртэл түүхэн зүйн зарчмын дагуу судлуулах, олж авсан сайхь мэдлэгийг дэлхийн улсуудын түүх бичлэгийн үүсэл хөгжилтэй харьцуулан жиших чадвар дадал эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Товч агуулга

Түүхийн эх сурвалж хэрэглэхүүнийг судалсан, задлан шинжилсэн үндсэн дээр монголчуудын түүх бичлэгийн уламжлалыг нээн үзүүлэх, түүх бичлэгийн үе шат, онцлог, тэдгээрийн залгамж чанар өвөрмөц байдал, зүй тогтол зэргийг түүх бичлэгийн ухааны үүднээс сурч судлах арга барил эзэмшүүлэхэд оршино. Түүх бичлэгийн гол судлагдахуун, тэдгээрийн түүхэн орон цагт хэрхэн хувьсан өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн түүхэн үзлүүдийн онол, арга зүйн үндэс нь түүх бичлэгийн хичээлийн цөм агуулга нь болно. Орчин цагийн түүх бичлэгийн үүсэл, хөгжил, түүний үе шат, марксист түүх бичлэгийн ололт хийгээд дутагдалтай тал, мета онол түүх бичлэгт нэвтэрч буй хийгээд монголын түүх бичлэгийн онол арга зүйн хэтийн төлөвийн асуудал бас чухал болой.