Тоон зураг боловсруулалт

ICSI469 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн хүрээнд оюутан тоон зургийг хэрхэн уншиж, тухайн зурган дээр төрөл бүрийн боловсруулалт хийж, зургийн гол объектыг олж танихыг судална. Онолын түвшинд судалсан мэдлэгээ өөрийн сайн мэдэх (Matlab юмуу C/C++) програмчлалын хэл ашиглан практиктуршилтуудыгхийжбататгана.

Товч агуулга

Өнөөгийн ухаалаг технологийн хурдацтай хөгжлийн үед тухайн өгөгдсөн тоон зураг юмуу видео камерийн оролтын фреймээс гол объектыг олж ялгах, мөн түүний тухайн агшин дэх үйл хөдлөлийг олж тогтоох нь хиймэл оюун болон машин сургалтын салбар чухал салбаруудыг нэг билээ. Тоон зураг боловсруулалт хичээлийн явцад оюутнууд зураг боловсруулалтын процесс хэрхэн явагддаг, ямар ямар асуудлууд тулгардаг, түгээмэл хэрэглэгддэг ямар гол аргууд байдаг талаар онолын хичээлээр судалж, энгийн боловмруулалт болон төрөл бүрийн шүүлтүүр, зургаас гол объектыг ялгах зэрэг даалгаврыг энгийн алгоритмуудын түвшинд өөрсдөө лабораторийн хичээлээр хийж үзнэ.