Монгол хэлний бүтээвэр судлал

LANG241 / Бакалавр

Багц цаг: 3

Хүмүүнлэгийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Бүтээврийн тухай ерөнхий мэдлэг олгох, бүтээвэр судлалтай холбоотой онолын мэдлэгийг оюутанд эзэмшүүлэх үгийг үгийн бүтцээр задлах дадалтай болно.

Товч агуулга

Монгол хэлний бүтээвэр судлалын судлах зүйл, судалгааны арга, судлагдсан байдал, бүтээврийн хувилбар, тэг бүтээвэр, бүтээврийн нөхөх, үл нөхөх байрлал, бүтээвэр авиалбар хоёрын адил ба ялгаатай тал, бүтээвэр хэлзүйтэй холбогдох нь, үг бүтэх үндсэн ба туслах аргын тухай, үг нийлэх аргын тухай монгол үгийн бүтцийн онцлог үгийн язгуур, үндэс, дагавар, нөхцөл, үгсийн аймгийн тухай, үгсийг аймаглах зарчим, үгсийн аймгийн тогтолцоо, гол үгс, бодот үгс, хувилах нэр үгс, үл хувилах нэр үгс, үйл үг, төлөөний үг, туслах үг, холбох үгс, чимэх үгсийн талаар танин мэдсэний үндсэн дээр үнлсэн дээр үгсийн үгийн бүтэц болон үгсийн аймгийн талаар бүтэн задлал хийх мэдлэг эзэмшүүлнэ. Эдгээр ерөнхий мэдлгэт тулгуурлан үгийн өнгөн ба гүн бүтэц мөн чанарын талаар номлосон онолын тулгуур ойлголтуудыг эзэмшүүлж, үгийн бүтцийн ба хэлзүйн задлан шинжлэх арга зүй эзэмшүүлэхэд лекцийн агуулга чиглэнэ. Бүтээврийг ангилахын учир, бүтээврийг зүйлчлэх, үгийн бүтэц, хэв маяг, онолын үзэл баримтлалын гол хандлага, үгийг бүрдүүлэгч махбод болон хэлний хөгжлийн онолын талаар анхан шатны цогц мэдлэг олгож, задлан шинжлэх арга зүй эзэмшүүлнэ.