Эрдэс, хүдэр, чулуулаг, хөрс, ус, орчны хүнд элементийн шинжилгээ

PHYS446 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 4 цаг - 12 хоног

Бие даалт: -

Зорилго

Байгаль дээрхи хүнд элементүүдийн (металлуудын) тархац, физик химийн шинж чанар, хэрэглээ, ашиг тус, хор хөнөөлийн талаар ерөнхий мэдлэг олгоно. Эрдэс, хүдэр, хөрс, ус, орчин дахь хүнд элементүүдийг атомын цацаргалт, шингээлт ба масс спектрийн аргаар шинжлэн тогтоох аргуудтай танилцуулж шинжилгээний дээж авах, шинжилгээнд сорьц бэлтгэх, сорьцыг дээрх аргуудаар шинжлэх анхдагч дадал дүйг лабораторийн хичээлээр эзэмшүүлнэ.

Товч агуулга

Байгаль дээрхи хүнд элементүүдийн физик химийн шинж чанар, тархац, олзворлолт. Эдгээр элементийн хэрэглээ, ашиг тус, хор хөнөөл. Хар тугалга, мөнгөн ус, хром, хүнцэл, кадмий зэрэг хүний эрүүл мэндэд хөнөөлтэй хүнд элементүүдийн физик, химийн шинж чанар, хэрэглээ, эдгээрээр байгаль орчин бохирдох шалтгаан ба эх үүсвэр. Атомын цацаргалтын спектрийн бүлэрхэг зүй тогтоц. Устөрөгчийн, гелийн, олон электронт атомын спектр. Спектр шугамын эрчим, өргөсөлт. Плазмын цацаргалтын механизм, өөрийн шингээлт. Сахын томъёо. Спектр үүсгүүрүүд. Бодисыг өдөөлтийн бүсд оруулах аргууд, зөөлтийн үзэгдлүүд, өдөөлтийн бүс дэх химийн хувирлууд, фракцлан ууршилт. Ломакин – Шейбегийн, Бугер-Ламберт-Берийн томъёо. Атомын спектр судлалын багажуудын ангилал, үзүүлэлтүүд: дисперс, ялгах чадвар, гэрлийн хүч. Цацаргалтын ба шингээлтийн спектрийг бүртгэх: ИСП-30, ИСП-51, PGS-2, SpectroCiros CCD, Solaar 5M спектрометрүүд. Атомын масс спектрометрийн арга. Атомын цацаргалтын ба шингээлтийн спектрийн тоон шинжилгээний аргууд. Органик ба органик биш дээжээс сорьц авах, бэлтгэх, баяжуулах, задлах аргууд. Шинжилгээний нарийвчлал, илрүүлэх хязгаар, давталт