Бүлгэмдлийн экологи

ECOL301 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлээр экологийн шинжлэх ухааны сонгодог салбаруудын нэг болох бүлгэмдлийн экологийн онолын суурь ойлголт, уг салбарын судалгааны ерөнхий аргазүй, тэдгээрийн практик хэрэглээний талаар мэдлэг, тодорхой хэмжээний хэрэглээний чадвар эзэмшүүлнэ.

Товч агуулга

Бүлгэмдэл, тодорхойлолт. Бүлгэмдлийн бүтэц, зохион байгуулалтын тухай үзэл баримтлал: Клеменс, Глисон нарын маргаан. Бүлгэмдлийн бүтцийн үндсэн үзүүлэлт: зүйлийн баялаг, зүйлийн олон янз байдал, харьцангуй элбэгшил. Эрэмбэ-элбэгшлийн муруй. Зүйлийн олон янз байдлын хэмжүүр: Шэннон-Уинерийн болон Симпсоны олон янз байдлын индекс, бусад. Зүйл хоорондын харилцан үйлчлэлийн хэлбэрүүд. Өрсөлдөөн. Өрсөлдөөний ангилал. Өрсөлдөөн явагдах механизм (Schoener-ийн 6 механизм). Зүйл хоорондын өрсөлдөөний Лотка-Вольтеррын загвар, үндсэн нөхцлүүд, түүнээс гарах үр дүн. Гаузегийн зарчим. Экологийн ниш. Өрсөлдөөний талаарх туршилтын болон ажиглалтын ерөнхий зүй тогтол. Өрсөлдөөнийг судлахад тэг загварыг ашиглах нь. Бодит жишээнүүд. Бүлгэмдэл дэх махчлал. Махчлалын лабораторийн болон хээрийн судалгаанаас илрэх ерөнхий эмпирик зүй тогтол. Лотка- Вольтеррын махчлалын загвар, үндсэн нөхцлүүд, түүнээс гарах үр дүн. Махчны тоон болон үйлдлийн хариу, үйлдлийн хариуны гурван хэлбэр, тэдгээрийн үүсэх нөхцөл, динамик үр дагавар. Розенцвайгийн парадокс. Махчны эсрэг зохилдолгооны олон янз байдал. Бейтсийн ба Мюллерийн мимикри. Бодит жишээнүүд. Идэш тэжээлийн сүлжээ. Идэш тэжээлийн сүлжээний бүтцийг илэрхийлэх үндсэн үзүүлэлтүүд. Идэш тэжээлийн түвшин, Элтоны пирамидын тухай: тоо толгойн, биомассын, энергийн пирамид. Экологийн үр ашигтай байдал. Бодит жишээнүүд. Мутуализм. Облигат ба факультатив мутуализм. Шууд ба шууд бус мутуализм. Коэволюци. Бодит жишээнүүд. Организмын харилцааны шууд бус үр дагавар. Харилцааны гинжний шууд бус үр дагавар, харилцааг хувиргагч шууд бус үр дагавар. Илэрхий өрсөлдөөн. Нөөц ашиглалтын өрсөлдөөн. Шууд бус мутуализм. Идэш тэжээлийн хэлхээн дэх дам нөлөө (bottom-up, top-down хяналт). Бодит жишээнүүд. Цаг хугацааны өөрчлөлт. Бүлгэмдлийн улирлын динамик, фенологи. Фенологи хувьсал үүсэх шалтгаан: нөөцийн цаг хугацааны хуваарилалт, нөөцийн улирлын динамик, махчнаас зайлсхийх, фацилитаци, физиологийн хязгаарлалт, тохиолдлын үзэгдэл. Фенологи хувьслын бүлгэмдэлд үзүүлэх үр дагавар. Амьдрах орчны сонголт. Бүлгэмдлийн орон зайн динамик. Дарлингтоны дүрэм. Зүйлийн тоо-талбайн хамаарлын зүй тогтол. МакАртур-Уильсоны арлын биогеографийн тэнцвэрийн онол. Арлын зай болон талбайн хэмжээ зүйлийн иммиграци ба мөхлийн эрчимд нөлөөлөх нь. Арлын биогеографийн онолыг тусгай хамгаалалттай газар нутгийн төлөвлөлтөд хэрэглэх. Бүлгэмдэл дэх зүйлийн олон янз байдлын шалтгаан ба үр дагавар. Сукцесси. Анхдагч ба хоёрдогч сукцесси. Бүлгэмдлийн экологийн хавсарга асуудлууд. Экосистемийн тухай ойлголт. Экосистем дэх бодис ба энергийн шилжилт. Экосистемийн бүтээгдэхүүн ба бүтээмж. (анхдагч, хоёрдогч, нийт ба цэвэр бүтээгдэхүүн, бүтээмж).