Сарнилын онол

PHYS409 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Сарнилын классик ба квант онолтой танилцаж, сарнилын үзэгдлийг тодорхой нөхцөлд классик ба квант механикийн хүрээнд илэрхийлэх арга зүйг эзэмшинэ. Квази классик хязгаар, траектор интеграл, классик ба квант физикийн уулзвар муж, тэнд явагдах мөргөлдөөн, урвал, задралын процессыг илэрхийлэх арга барилд суралцах болно

Товч агуулга

(Сарнилын онолын гол тодорхойлолт, финит (холбоост) ба инфинит (сарнил) төлөв байдал, класссик ба квант сарнилын элементүүд (бай, сум, шагайх зай, сарнилын өнцөг, сарнилын далайц ба фаз, сарнилын дифференциал ба нийт огтлол) - тэй танилцана. Шредингерийн тэгшитгэл ба сарнилын онолын Липман Швингерийн тэгшитгэл, Грины оператор, S ба шилжилтийн Т – оператор, түүний формализм, олон биеийн систем дахь сарнил, формфактор. Олон сувгийн онолын хүрээнд хаалттай ба нээлттэй сувгуудыг илэрхийлэх аргууд, мөргөлдөөний процессын үед бөөмийн туйлшралтай танилцана