Парламентын улс төр

POLI326 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь оюутанд парламентын институт болон парламентат ёсны талаар системтэй мэдлэг олгоход чиглэгдэнэ. Хичээлийг үзэж дуусгаснаар улс төр судлалын салбарын оюутан парламентат ёсны хөгжлийн талаар өргөн хэмжээний мэдлэг эзэмшиж, тэдгээрт судлаачийн байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, дадал, хандлагыг эзэмшинэ. Судлагдахууны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах алхамууд байна. Үүнд: - Парламентат ёсны хөгжлийн түүхэнд холбогдох эх сурвалж, сэтгэгчдийн сургаал, үзэл санаа, зохиол бүтээлийн агуулгыг судалж эзэмших - Парламентат ёсны тулгуур ойлголтуудын агуулгыг судлах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх - Парламентын талаарх судалгааны ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл зэрэг бүтээлийн агуулгыг судлах, харьцуулан дүгнэх, задлан шинжлэх - Парламентын институт, парламентат ёсны талаар дагнан судалдаг эрдэмтэн, судлаачдын судалгаа, дүгнэлт зэрэгтэй танилцах, нээлттэй уулзалт ярилцлага хийх - Лекцээр олж авсан болон ном, зохиол зэргээр дамжууланолж авсан мэдлэг болон шинэ мэдээлэл зэргийн талаар харилцан ярилцах, илтгэл, эссе бэлтгэн хэлэлцэх зэргээр судлагдахууны талаарх чадвар, дадлаа бататгах, хөгжүүлэх

Товч агуулга

Парламент, парламентат ёсны хөгжлийг парламентаризмыг судлах орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны арга, хандлагаар монголын болон дэлхийн зарим орнуудын парламентын институт, парламентат ёсны хөгжилд холбогдох түүхэн эх сурвалж, сэтгэгчдийн үзэл санаа, бүтээл зохиол зэргээр дамжуулан оюутанд танин мэдүүлэхэд энэ хичээлийн агуулга оршино.