Хэлний антропологи

ANTH402 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь хүний нийгэм соёл, харилцааг антропологийн үүднээс судлах арга зүйг оюутанд ойлгуулах, хэлний антропологийн үндсэн салбаруудтай танилцуулж, голлох онолын баримжаа олгох, хэл- сэтгэхүй- нийгэм- соёл хэмээх бүтцийн хүрээнд судалгаа шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх, хэл ба харилцааны мөн чанар, өгүүлэх механизмын талаар үндсэн ойлголт өгөх юм. Оюутан энэ хичээлийг судалснаараа нийгэм соёлын хэлний холбогдол, онолын болон баримтын материалд задлан шинжилгээ хийх арга зүйг эзэмшинэ.

Товч агуулга

Суралцагч "Хэлний антропологи" хичээлээр хэл болон харилцааны мөн чанар, хэлний бүтэц, хэл бэлгэдэл, зан үйлийн холбоо хамаарлаас гадна хэлний харьцангуйн онол хийгээд хэл-сэтгэхүй, хэлний нийгмийн үүрэг, ялгараа, бичиг үсэг ба хэлний дохионы системийн талаар уламжлалт болон орчин үеийн онолын үндэстэй танилцана. Семинарын хичээлээр танилцсан онолын сэдвийн дагуу практик асуудал боловсруулах, холбогдох сэдвийг гадаад хэлнээс орчуулах тайлбарлах чадвар эзэмшинэ.