Системийн шинжилгээ, зохиомж

ICSI210 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Мэдээллийн системийн шинжилгээ хийх, зохиомжлоход шаардагдах мэдлэг, практик ур чадварыг олгох зорилготой.

Товч агуулга

Системийн шинжилгээний үндэс, мэдээллийн системийн хөгжүүлэлт, системийн төсөл (үйл ажиллагааны төлөвлөлт ба хяналтын Pert, Critical Path Method, Gantt Chart г.м аргууд), мэдээллийн системийг хөгжүүлэх амьдралын цикл, системийн шинжилгээ (бизнесийн үйл ажиллагаа ба түүний дахин инженерчлэл, мэдээллийн шаардлагын шинжилгээ, хэрэгцээ шаардлагын шинжилгээ, системийг график аргаар зураглах, өгөгдлийн урсгалын шинжилгээ, үнэ ашгийн шинжилгээ, өгөгдлийн толь бичиг, процессийн шинжилгээ, бүтэцлэгдсэн шийдвэрийн шинжилгээ г.м), системийн зохиомж (оролтын ба гаралтын зохиомж, дэлгэцийн зохиомж, өгөгдлийн сангийн зохиомж, маягтын зохиомж, өгөгдөл оротыг үр дүнтэй зохиомжлох, тайлангийн зохиомж, интерфэйсийн зохиомж, вэб зохиомж г.м), системийн хөгжүүлэлт (зохиомж, кодчилол), системийн туршилт, хэрэгжүүлэлт.