Эрчим хүчний хэмнэлтийн технологи

ECEN217 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлээр барилга, аж үйлдвэр, тээвэр, ХАА-н салбарт эрчим хүчийг зөв ашиглах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах мэдлэг, арга туршлагыг эзэмшүүлэхийг зорино. Эрчим хүчний бүтээмж, алдагдал, баланс тэнцлийг загварчлал тооцоололын аргаар боловсруулах, оновчтой шийдлийг олоход зориулсан программ хангамжийг ашиглах мэдлэг, ур чадвар, дадалтай болно.

Товч агуулга

Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн ОУ болон дотоодын өнөөгийн байдал, эрчим хүчний хэмнэлтийн технологийн тойм, Барилга, аж үйлдвэр, тээвэр, ХАА-н салбартай холбоотой эрчим хүчний хэрэглээ, түүний үр бүтээмж, алдагдал. Эрчим хүчний хэмнэлттэй пассив барилга, түүний 5 зарчим, дулаан ая тух, цацаргалтын дулаан тусгаарлал, дулаан алдагдал ба конденсаци, дулааны баланс тооцоолол, PHPP програм хангамж, хэмжилт, байгалийн гэрэлтүүлэг, эрчим хүчний хэмнэлттэй цонхны түрхлэг, ухаалаг цонх, ХАА-н салбарын эрчим хүчний хэмнэлт, өвлийн хүлэмж ба эрчим хүчний хэмнэлт