Архив судлал

ARCH210 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Архив, сан хөмрөг, нөхөн бүрдүүлэлт, монголчуудын албан хэрэг боловсруулж хөтөлж байсан уламжлал, залгамж холбоо, Монгол улсын архивын албаны тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, төрийн архивын үүрэг, үйл ажиллагаа, сан хөмрөг үүсгэгч байгууллагууд түүний баримтын тойм, архивын мэдээлэл, лавлагаа эрдэм шинжилгээний ажил, түүхийн судалгаанд архивын баримтын учир холбогдол, баримт сурвалжийг хадгалах, сэлбэн засах арга зүйг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Архив гэж юу вэ? Архив анх хэзээ хаана үүсч хөгжсөн, Архивын олон улсын байгууллага, Монголд архивын алба үүсч төлөвшсөн, Монгол Улсын архивын тогтолцоо, Төрийн архивиудын үүрэг үйл ажиллагаа, үндсэн үүрэг, төрөлжсөн архив, баримтын төвүүдийн тухай, орон нутгийн ба байгууллагын архив, төрийн бус байгууллагууд ба хувийн гаралтай баримтуудыг төрийн архивт хадгалахын учир сан хөмрөгийн ангилал, тодорхойлолт, нөхөн бүрдүүлэлт, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, сэлбэн засах, Орчин үеийн архивын албаны зохион байгуулалт, архивын албаны удирдах төв байгууллага, түүний үүрэг Монгол Улсын архивын орчин үеийн бүтэц бүрэлдхүүн түүнийг ангилах төрийн архивиудын сүлжээ, үүрэг, байгууллагын архивын үүрэг, архивиудын сан хөмрөг, цуглуулгад баримтыг хуваарилах, Баримтын үнэлгээг тогтоох, ердийн, ховор хосгүй үнэт хэмээн ангилах цаасан суурьтай, баримтын сонголт, түүнд баримтлах шалгуур, үнэлгээ, ҮТА-ийн гадаад харилцаа, Баримтыг хадгалах хугацааг тооцох, түүнд баримтлах шалгуур. Байгууллагын архивт тодорхой хугацаагаар хадгалах, төрийн архивт байнга хадгалах, нууцын зэрэглэлийг тооцох, Архивын нөхөн бүрдүүлэлт, албан газар, байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд баримт бичгийн бүртгэл хөтлөх шаардлага, орон нутгийн нийслэлийн ба үндэсний төв архивт шилжүүлэх баримтыг сонгох, төрийн ба байгууллагын баримтад улсын үзлэг тооллого хийхийн учир, Монгол Улсын үндэсний архивын ховор үнэт баримтуудын тойм, нөөцийн сан хөмрөг байгуулах, баримтыг архивт байршуулах, хадгалалтын аюулгүй байдлыг хангах, архивын баримтын хадгалалт, ашиглалтад шалгалт хийх, Монгол Улсын Үндэсний архивын баримтын эрдэм шинжилгээ лавлагааны аппаратын бүтэц архивын лавлагаануудын төрөл зүйл, зориулалт, сан хөмрөгийн данс, карт түүний төрөл (үсэг дарааллын сэдвийн) каталоги, байгууллагын архивын баримтын лавлагаа, Монгол Улсын төрийн өмчийн архивиудын баримт ашиглалтыг зохион байгуулах ажил, үүрэг зорилго. Архивын баримт хадгалах техонлоги, архивын байр, тоног төхөөрөмж, баримтын гэмтэл, физик, хими, биологийн хүчин зүйл, баримт хадгалах арга, дэг журам. Баримт сэргээн засварлах, нөөцөд хадгалах, архивын баримт хэвлэн нийтлэх журам, баримтыг сурталчлах зэрэг олон зүйлийн мэдлэг олоход хичээлийн үндсэн агуулга чиглэнэ.