Хэрэглээний физик хими

ACHE312 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: 3 цаг - 8 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр термодинамикийн I, II хуулийг цикл процесст хэрэглэх, дулааны хөдөлгүүрийн ажиллах термодинамикийн үндэс, физик тэнцвэр, фазат тэнцвэрийн асуудлууд, нэрлэгийн процесс, гурван компонентот системийн фазын диаграм, электрохимийн асуудлууд, электродын процессын кинетикийг тайлбарлана. Цикл процесс дахь термодинамикын асуудлууд энтальпи, энтропын гүйцэтгэх үүрэг, химийн тэнцвэр аяндаа шилжих чиглэл, атом, молекулыг квант механикийн үүднээс судалж, түүнийг энгийн систем (нэг болон 2 хэмжээст нүх, гармоник осциллятор, хатуу холбоост эргэлдэгч биет болон устөрөгчийн атом)-д хэрэглэх зэрэг квант механикийн үндсэн ойлголтуудыг эзэмшүүлэх, улмаар эзэмшсэн мэдлэгээ ашиглан атомын бүтэц, үелэх хуулийг тайлбарлах чадвар эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Термодинамикийн I хуулийн хэрэглээ, Жоул Томсоны эффект, дотоод даралт, шахалтын фактор, Карногийн цикл, Оттогийн цикл, Дизелийн цикл, Штерлингийн ба Эрексоны цикл, эффектив даралтын дундаж утга, фазын тогтворжилт, фазын зааг, фазын шилжилтийн Эрейнфестийн ангилал, шингэн-шингэн, хатуу-шингэний фазын диаграм, нэрлэгийн процесс, гурван компонентот системийн фазын диаграм, гальваны ба электролитийн хэлхээ, электродын ангилал, электродын процессын төрх байдал, термодинамик, цэнэгийн давхар үеийн загвар, Гельмгольц, Гуй Чапман, Штерн, Грахамын загвар, Бокрис, Деватан, Миллерийн загвар, химийн загвар, хатуу металл гадаргаа, хагас дамжуулагч электрод, электрокинетик ба коллоид систем, электродын урвалын кинетик механизм, гомоген систем дэх электрон шилжилтийн механизм, электродын урвалын хурдны илэрхийлэл, гүйдлийн хүч хурдны хамаарал зэргийг үзэх болно. Квант онолын түүхэн хөгжил, жижиг хэсгийн потенциал, кинетик болон нийт энерги, жижиг хэсгийн хоорондох хүч, нэг ба олон электронт атомын квант онолын зарчим, түүнийг химийн холбоо, молекул хоорондын харилцан үйлчлэлийг тайлбарлахад хэрэглэх талаар үзэх болно. Үүнд жижиг хэсэг ба долгионы шинж чанар, долгионы механик, түүнийг нүхэн дэх жижиг хэсэг, гармоник осциллятор, хатуу холбоост эргэлдэгч биет, устөрөгчийн атом зэрэг хялбар системд хэрэглэж, улмаар атомын бүтэц, үелэх хүснэгтийн мөн чанарыг квант механикийн үндэстэй тайлбарлана. Төгсгөлд нь валент холбоо, молекул орбиталын онол, молекулын бүтэц, спектроскопийг химийн холбооны төрх байдлыг тайлбарлахад хэрхэн хэрэглэдэг талаар маш товч дурдах болно