Турк хэлний бизнесийн орчуулга

TURK342 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уг хичээлийн зорилго нь оюутанд эдүгээ нийгэмд хурдацтай хөгжин буй эдийн засгийн чухал салбар болох бизнес, ажил хэргийн утга агуулга бүхий бичвэрийг эх хэлнээ, эх хэлнээс турк хэлнээ төвөггүй буулгах чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Уг хичээлээр бизнес, ажил хэргийн утга агуулга бүхий тухайлбал, төрөл бүрийн төсөл, шинэ технологи, санал санаачлага, хамтын ажиллагаа, эдийн засаг болон бусад төрлийн судалгаа зэргийг эх хэлнээ, мөн эх хэлнээс түрк хэлнээ хэрхэн буулгах, утга найруулгыг хэрхэн тохируулах зэрэг онол дадлагыг оюутанд эзэмшүүлэх болно. Хүнс, эрүүл ахуй, техник, мэдээлэл технологи, хувцас, бөс бараа, байшин барилга гэх мэт бизнесийн бүхий салбарын үг хэллэг, найруулга, орчуулгын онцлог энэхүү хичээлийн агуулгад багтсан болно.