Плазмын хими

PHYS730 / Доктор

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь мэргэжлийн суурь хичээлүүд дотор үзсэн ерөнхий болон онолын физикийн хичээлүүд түүнчлэн плазмын физикийн үндэс зэрэг мэргэшлийн хичээлүүдийг суурь болгон авч бодисийн нэгэн төлөв болох плазмд явагдах химийн урвалын төрлүүд, түүнд явагдах процессуудыг нарийвчлан судлах зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр суралцагч хичээлийн агуулгад тусгагдсаны дагуу плазмд явагдах химийн урвалууд, түүнд явагдах процессууд, зарим төрлийн хэрэглээг сайтар гүнзгийрүүлэн судалж плазмын физикийн цогц мэдлэгээ бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд дараагийн шатны хичээлийг үзэх нөхцөл бүрдэнэ.

Товч агуулга

Онолын ба хэрэглээний плазмохими, Иончлолын процесс, Эерэг ба сөрөг ионоор явагдах плазмохимийн урвал, Плазмохимийн кинетик ба термодинамик, Плазмын электродинамикийн үндсэн ойлголтууд, Плазмохими ба цахилгаан ниргэлэг, Органик биш плазмохими, Органик ба полмерийн плазмохими, Металлург, аж үйлдвэрт плазмохимийг хэрэглэх, Плазмаар гадаргуу боловсруулах, микроэлектроникийн үйлдвэрлэлд хэрэгэлэх, Плазмохимийн хүрээлэн буй орчны хэрэглээ, Плазмохимийг биологи, анагаах ухаанд хэрэглэх нь