Бизнесийн байгууллагын мэдээллийн системийн хэрэглээ

INTD304 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь дараах зорилготой. Үүнд: Нэгдүгээрт, бизнесээ амжилттай явуулахын тулд мэдээллийн технологийг хэрхэн ашиглах талаар оюутнуудын ирээдүйн ажил мэргэжилд нь туслах мэдлэг олгох; Хоёрдугаарт, мэдээллийн систем, мэдээллийн технологийг ашиглах чадвар олгох; Гуравдугаарт, бизнесийн байгууллагад хийгдэх дижитал өөрчлөлтийн талаар ойлгуулах.

Товч агуулга

Байгууллагуудын дижитал өөрчлөлт нь тэдний одоо байгаа бизнесийн үйл явцыг хурдасгах, шинэ үйл явцын ахиц дэвшил, бизнесийн загвар боловсруулах явдал юм. Ийм байдлаар байгууллагууд гүйцэтгэлийг сайжруулахын тулд янз бүрийн технологийн чадавхи, боломжийг ашиглаж болно. Эдгээр технологийн жишээнд том өгөгдөл, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, зүйлсийн интернет, гар утасны тооцоолол, худалдаа зэрэг багтана. Энэ хичээлийн сэдэв бүрээр оюутнууд дэлхийн бизнесүүд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд технологи, мэдээллийн системийг хэрхэн ашиглах, зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, харилцагчийн харилцаагаа сайжруулах, өдөр тутмын үйл ажиллагаагаа хэрхэн удирдах талаар суралцах болно. Өөрөөр хэлбэл, мэдээллийн систем нь орчин үеийн бизнесийн байгууллагуудын амжилтийн үндэс болж байгааг мэдэх болно.