Олон улсын худалдааны онол
ECON705 / Доктор
Багц цаг: 3
Эдийн засгийн тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 2 цаг - 12 хоног
Семинар: 4 цаг - 12 хоног
Лаборатори: -
Бие даалт: 5 цаг - 12 хоног
Зорилго
Энэхүү хичээл нь магистрын түвшинд олон улсын худалдааны суурь асуудлуудыг онолын болон хэрэглээний түвшинд судлах юм. Олон улсын худалдаа хичээл нь улс хоорондын эдийн засгийн харилцааг судалдаг. Энэхүү хичээлээр бид онолын гол загварууд болоод судалгаа шинжилгээнд түгээмэл ашиглагддаг аргачлаллудтай танилцаж эдгээр аргачлалуудын тодорхой хэрэглээтэй танилцана.
Товч агуулга
Олон улсын худалдааны судлах гол асуудлууд нь улс хооронд бодитоор гардаг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгалуудтай холбоотой. Бид өргөн хүрээний асуудлуудыг авч үзнэ. Тухайлбал, харьцангуй давуу тал, гадаад худалдааны чиг хандлагууд, худалдаанаас олох ашиг, протекционист бодлогууд, орлого хуваарилалтад гадаад худалдааны нөлөөлөх нөлөөлөл зэрэг суурь ойлголтуудтай танилцаж, судална. Түүнчлэн, гадаад худалдааны төрөл бүрийн саад тотгорууд, эдийн засгийн хөгжил ба гадаад худалдааны хамаарал, гадаад худалдааны NAFTA, GATT зэрэг гэрээнүүд тойрсон улс төрийн болоод эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэнэ. Тус хичээл нь үндсэндээ гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт харьцангуй давуу талын онолд суурилсан гадаада худалдааны загваруудыг судлах юм. Энэ хэсэгт гадаад худалдаанаас улс орнуудын олох ашиг, хөдөлмөрийн бүтээмжийн гүйцэтгэх үүрэг болон тодорхой загварыг хөгжүүлэх замаар гадаад худалдааг судалж тайлбарлана. Хичээлийн хоёр дах хэсэгт Хэкшер-Олины загварыг хөгжүүлнэ. Энэ хэсэгт бид гадаад худалдааг байгалийн баялаг болон бусад нөөцтэй холбоотойгоор тайлбарлах юм. Тухайлбал, бид энэ хэсэгт хамгийн энгийн загварыг ашиглан гадаад худалдааны давуу талууд болоод үүнээс олох ашиг хонжоог харуулна. Гурав дах хэсэг нь гадаад худалдааны бодлогуудын нөлөөллийг тайлбарлах, судлахад оршино. Гадаад худалдааны тариф болон квотын нөлөөлөл, чөлөөт худалдааны давуу болооод сул талууд, энэ тал дээр улс орнуудын баримтадж ирсэн бодлогууд зэрэг асуудлуудыг бид үзнэ.