Редакторлах арга зүй
JOUR307 / Бакалавр
Багц цаг: 3
Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим
Хаврын улирал
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллах, удирдах зохион байгуулах, редакцийн стратеги, тактикийг боловсруулж, өрсөлдөх чадвартай болгох. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэгт орох мэдээ, материалыг сэтгүүл зүйн шаардлагын үүднээс үнэлж дүгнэн, засч найруулах, хэвлэлд бэлтгэх ажлыг бие даан хийж чаддаг байх. Хэвлэл мэдээлэл, сонин, сэтгүүлийн агуулга хэлбэр, хэл найруулгын байдлыг бодитой үнэлж, түүний ажлыг боловсронгуй болгох чадвар эзэмшсэн байх.
Товч агуулга
Дэлхий дахинд болон Монголд ном хэвлэлийн ажил үүсч хөгжсөн түүхэн тойм. Монголд редакторлах үйл хэрэг үүсч хөгжсөн тухай, редакторлахад баримтлах арга, үүрэг, зарчим, редакцийн зохион байгуулалт, ажлын хуваарь, эх бичвэрийг хянан найруулах арга барил.