Уран зохиолын судалгааны арга зүй

LITE223 / Бакалавр

Багц цаг: 3

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

(Энэ хичээлээр монгол хэл, уран зохиолын багш, монгол хэл уран зохиол судлагч, утга зохиол судлал шүүмжлэл зэрэг мэргэжлээс гадна гадаад хэл соёлын салбарын хос хэлний болон дагнасан хэлний ангийн оюутанд уран зохиолын хөгжлийн ерөнхий зүй тогтол, онолын дэгүүд, судалгааны арга зүй тогтолцоотой танилцуулж, зохиолын арга найруулга, хэв шинж ба эрт өдгөөгийн уран сайхны сэтгэлгээний хэв маяг, урсгал чиглэлүүд, орчин үеийн онолын сэтгэлгээний хөгжлийн талаар цогц мэдлэг олгож, задлан шинжилгээ, суурь судалгааны ажил гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал зүй эзэмшүүлнэ. “Уран зохиолын судалгааны арга зүй” хичээлээр мэдлэг олсноор урлаг, уран зохиолын хичээлийг бие дааж удирдах, уран сайхны үзэгдлийг зөв тайлбарлах, сонирхолтой заах, тайлбарлах, улмаар дипломын ажил магистр, докторын зэргийн бүтээл бичих, судалгааны ажил хийх системтэй мэдлэг олгодгоороо чухал ач холбогдолтой хичээл болно)

Товч агуулга

Энэ хичээлээр мэргэжлийн ангийн оюутнууд судалгааны ажлын арга зүй эзэмшиж, тэрхүү буй болсон мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, ашиглах, үр дүнг нэгтгэн дүгнэх, судалгааны дадал зүй эзэмших. Шинжлэх ухааны судалгааны бүтээлүүдтэй танилцах, үр дүнг семинарын хичээлд илтгэх ажлуудыг гүйцэтгэх, түүгээр дамжин, судалгааны янз бүрийн арга барилуудыг эзэмших, түүнийгээ практикт ашиглах чадвартай болно. Шинжлэх ухааны судалгааны уламжлалт болон орчин үеийн арга барилуудыг дангаар болон хослуулан хэрэглэх чадвар олно. Хичээлийн ерөнхий агуулга нь судалгааны ажлын арга барилд суралцах, мэдлэг олох, дадал зүй эзэмшихэд чиглэнэ.