Герман хэлний авиазүй

GERM320 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Орчин цагийн герман хэлний авиа- болон авиалбарзүйн онолын мэдлэгийг герман хэлээр олгох. Лекцийн тэмдэглэл болон бие даан судлах сэдвийн хүрээнд агуулгыг системтэй үзэж судлуулах, олж авсан авсан мэдлэгийг бие даан уншиж судлан, бататгаж, чадвар эзэмшүүлнэ.

Товч агуулга

Авиа- болон авиалбарзүй салбар шинжлэх ухааны үндсэн ойлголт; судалгааын төлөв; герман хэлний авиан тогтолцоо, түүний онцлог; авиа, авиалбарын хувилбар; хэлэхүйн хэмнэл; аялгын хэв шинж зэргийг үзэж судална. Мөн монгол, герман хэлний авианы төс, ялгаа, монгол хүний гаргадаг нийтлэг алдаа, түүнээс сэргийлэх арга замын талаарх дасгал, ажиглалт, харьцуулалт хийх, цаашид судалгааны ажил хийх сэдэл төрүүлэхэд чиглэгдэнэ Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Агуулгад дурдсан онолын цэгцтэй мэдлэгийн сацуу авианы галигийн тогтолцоог сурч галиглах, хэлэхүйн явцад өгүүлбэрийн доторх утгат хэсгийг зөв тодорхойлох, герман ярианы аялга хэмнэлийг эзэмшинэ. Үнэлгээ: О1-30 оноо- Хичээлд оролцсон бүтээлч ирц, хичээлд бэлтгэсэн байдал О2-30оноо- Илтгэл, реферат бичиж хамгаалах О3-40оноо- Онолын мэдлэгийг аман шалгалт авч дүгнэнэ.