Англи хэлний үгзүй

ETRA201 / Бакалавр

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Англи хэлний үг бүтэх ёс, үгийн бүтэц, тогтолцоо, залгаврын утга, үүрэг зэргийг судалж, орчуулгад зөв зохистой хэрэглэж сурна. Англи хэлний үгзүйн үндсэн нэгжүүд болон үг үүсгэх аргуудыг мэдэх, үгзүйн нэгжийн төрлийг тодорхойлох; инфлекцийн ба дериватив морфем, тэдгээрийн хоорондын ялгааг таних, орчин үеийн үг зүйн онолын ерөнхий чиглэлүүдтэй танилцана.

Товч агуулга

Англи хэлний бүтээвэрзүй, үг бүтэх арга, залгавар, бүтээвэр болон үг нийлэх аргаар үгсийн аймгийг шинээр үүсгэх, хэл шинжлэлийн бусад салбартай хэрхэн холбогдох талаарх ойлголтыг олгоно. Оюутнуудыг англи хэлний үгсийн үгзүйн задлан ялгал бие даан хийж сургах, мөн оюутнууд англи хэлний морфологийн үндсэн ойлголтууд, морфологийн үндсэн нэгжүүдийн талаархи онолын үндсэн таамаглалуудтай танилцах, англи хэл дээрх үг хэллэгийн янз бүрийн хэлбэрүүдийн дүрмийг бататгах, англи хэлний морфологи, түүний диахрон судлалын янз бүрийн арга барилыг ойлгох, морфологийн орчин үеийн онолын хандлагыг судлана.