Үйлдвэрлэлийн археологи

ARCH206 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эртний нүүдэлчид ба дундад зууны үеийн үйлдвэрлэлийн түүхэнд холбогдох археологийн баримтанд тулгуурлан, тэдгээрийн ангилал, арга ажиллагаа, технологи, хэлбэр хийц, бүтээгдэхүүний талаар тодруулахад чиглэгдэнэ. Энэхүү хичээлийг үзснээр өөрийн оронд оршин байсан нүүдэлчдийн үйлдвэрлэлийн түүхийг үечлэлийн дагуу цэгцтэй ойлголтыг авч, бичгийн сурвалжид тэмдэглэгдээгүй түүхийг археологийн дурсгал, малтлага судалгаагаар гарсан олдвор, эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан бичсэн түүхийн талаарх ойлголтыг олж авна.

Товч агуулга

Монголын тал хээр өндөрлөгт мандан бадарч байсан эртний төрт улсуудын түүхэнд холбогдох археологийн дурсгалууд дотроос тэдний үйлдвэрлэх аж ахуйд хамаарах дурсгалуудын тухай түүхийн он цагийн үечлэлийн дагуу бүрэн мэдээллийг олж авна. Мөн одоог хүртэл түүхийн судалгааны нэг чухал асуудал болж буй нүүдэлчид яагаад хүчирхэг улс гүрнийг байгуулж байсан бэ? гэдэг асуудлыг тэдний үйлдвэрлэлх хүчний бодлоготой уялдуулан сүүлийн үеийн судалгаанд тулгуурлан археологийн шинжлэх ухааны судалгааны үүднээс тайлбарлан хүргэх болно.