Хотын геодези

URPL202 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хотын геодези хичээлийг үзэж судалснаар тухайн оюутан нь геодезийн шинжлэх ухааны ерөнхий ойлголт, ажлын дараалал, хот төлөвлөлтөнд инженерийн төлөвлөлтийг хэрхэн төлөвлөх, гүйцэтгэх, геодезийн хэмжилттэй хэрхэн уялдах, ямар холбоо хамааралтай байдгийг судлах бөгөөд мөн инженерийн төлөвлөлтийн ерөнхий суурь ойлголтыг мэдэх, шаардлагатай хэмжилт, боловсруулалтын ажлыг практикаар сурч, мэдэх юм. Үүнээс гадна геодезийн суурь хэмжилт болох өндөржилт болон өнцөг хэмжилтийн ажлыг гүйцэтгэж сурах бөгөөд техникийн теодолит, автомат нивелир зэрэг багаж тоног төхөөрөмжтэй танилцаж, гүйцэтгэх чадвартай болно.

Товч агуулга

Геодезийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, одоогын ба ирээдүйн чиг хандлага, хэвтээ болон босоо өнцөг, зай, өндөржилт хэмжих үндсэн арга, тэдгээрийг хэмждэг багаж техник хэрэгсэлийн үйл ажиллагаа болон тэгшитгэн бодолтуудыг гүйцэтгэж түүнийг газар зохион байгуулалтын болон хот төлөвлөлтийн төлөвлөлт - судалгаанд ашиглах, улаан шугам татах, барилгын нарийн хэмжилт, замын трасс болон бусад олон төрлийн геодезийн хэмжилтүүдийг газар дээр нь хийж ажлыг зурагт буулгах түүн дээр боловсруулалт хийн аргазүйд суралцана.