Эдийн засгийн сэтгэл судлал I

PSYC355 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгэл судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эдийн засгийн сэтгэл судлал хичээлийг үзсэнээр нийгэм орчинд болж буй үзэгдэл, үйл явцад эдийн засгийн сэтгэл зүйн талаас дүн шинжилгээ хийх, үйлдвэрлэл, худалдаа, санхүү, зах зээлтай холбоотой эдийн засгийн харилцаанд оролцогчдын сэтгэл зүйн зарим онцлогийг танин мэдэх, олон нийтийг хамарсан үзэгдлийг эдийн засгийн сэтгэл судлалын үүднээс тайлбарлах чадвар олгох. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд оюутан эдийн засгийн сэтгэл судлалын судлагдахуун, “эдийн засгийн хүн”-ий нийгмийн орчин, их болон бага бүлгийн сэтгэл зүйд эдийн засгийн зүй тогтол, хуулиуд хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэлтэй болох, үйлвлэрлэгч, хэрэглэгч, бизнесийн хүний сэтгэл зүйн онцлог, эдийн засгийн харилцааны нийгэм сэтгэл зүйн үзэгдлүүдийг судалж, мэдлэг эзэмшихийн зэрэгцээ тэдгээрийг зөв таних чадвар дадлыг эзэмшүүлэх.

Товч агуулга

ЭЭдийн засгийн сэтгэл судлалын үүсэл, хөгжил, эдийн засгийн хүний онцлог, эдийн засгийн зан төлөв, үйлдвэрлэлийн сэтгэл зүй, мөнгөний сэтгэл зүй, үнэт цаас, зах зээл, санхүүгийн үйл ажиллагаан дахь сэтгэл зүйн хүчин зүйлс, хэрэглэгчийн сэтгэл зүй, эдийн засгийн сэтгэл зүйн дасан зохицол болон хүмүүсийн баян ядуугийн талаарх ойлголт.