Химийн aюулгүй ажиллагаа

ACHE202 / Бакалавр

Багц цаг: 2

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Техник- технологи хурдацтайгаар хөгжиж буй өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн ажилчдын ажиллах нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах, хөдөлмөрлөх эрүүл ахуйн орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн процессод их хэмжээгээр хэрэглэж буй химийн бодисуудтай зөв ажиллах өөрийгөө хамгаалах болон тэдгээрийн химийн бодисын ангилал, химийн бодисын тээвэрлэлт, хадгалах журамтай танилцах, үйлдвэрээс гарч буй хатуу, шингэн, хийн төлөвийн хаягдлуудыг хорын зэрэглэлээр нь ялгаж үйлдвэрүүдийг зэрэглэх, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулахгүй байх хаягдалгүй технологийг нэвтрүүлэх арга замыг судлах зорилгоор энэхүү хичээлийг оруулж байгаа юм

Товч агуулга

Хортой, хүнд нөхцөлд ажиллагсад мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэмүүд, хөдөлмөр хамгаалалтай холбоотой хөдөлмөрийн хууль, үйлдвэрийн газрын аюулгүй ажилгааны болон эрүүл ахуйн үндсэн шаардлагууд, химийн бодисын хортой чанар, бүтэц, физикийн шинж чанараас хамаарах зүй тогтол, хувийн хамгаалтын хэрэгсэлүүд, цахилгааны, гал түймрийн болон цахилгаан цэнэгжилтээс үүдсэн техникийн аюулгүй ажиллагаа, химийн хортой бодисын ангилал, хадгалалт, шошго, хорын зэрэглэлээр нь ялгах таних тэмдэг , тээвэрлэлтэнд анхаарах зүйлүүд зэрэг химийн үйлдвэр, химийн лабораторуудад ажиллахад зайлшгүй мэдэх шаардлагатай аюулгүй ажиллагааны алтан дүрмийг таниулах болно