Хөмрөг хэл шинжлэл

LING615 / Магистр

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр хэл шинжлэлийн салбарт ихээхэн үүрэг гүйцэтгэж буй корпус хэл шинжлэлийн онол, хэрэглээний асуудалтай танилцаж эдгээрийг оюутан өөрийн судалгааны ажилдаа хэрэглэх чадварыг олгоно.

Товч агуулга

Хөмрөг хэл шинжлэлийн удиртгал, Хөмрөгийн зохиомж болон хөмрөгийн төрөл, Өгөгдөл цуглуулах, Хөмрөгийн тэмдэглэгээ, Статистик таамаг гаргах, Хөмрөгийн шинжилгээ: холбоо хоршоо үг, үгийн жагсаалт, түлхүүр үгийн шинжилгээ, Хэрэглээ: үгзүйн судалгаа, дүрмийн судалгаа, хэлний олон төрлийн судалгаа, нийгэм хэлзүйн судалгаа, хэлний боловсрол, найруулгазүйн төрөл, дискурс шинжилгээ, харьцуулсан болон орчуулгын судалгаа.