Улс төрийн бодлогын социологи

POLI223 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Улс төрийн социологийн шинжлэх ухааны судалгааны онол, арга зүй, улс төрийн институтуудын үйл ажиллагаа, улс төрийн бодлого ба нийгмийн давхраажилтыг судлах арга барилыг эзэмшүүлэх. Сургалт 32 цагийн лекцийн хэлбэрээр явагдана. Оюутнуудад улс төрийн онол, арга зүйн мэдлэгийг нийгмийн хөгжлийн зүй тогтолтой холбон авч үзэж, нийгэм дэх улс төрийн үзэгдэл, үйл явцад дүн шинжилгээ хийх онол, арга зүйн мэдлэгийг эзэмшүүлэх нь уг хичээлийн зорилт болно.

Товч агуулга

Улс төрийн социологийн тухай ойлголт, социологи болон улс төрийн шинжлэх ухааны зааг ялгаа, улс төрийн шинжлэх ухааныг нийгмийн талаас нь буюу социологийн хандлагаар судлах ач холбогдол, улс төрийн социологийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, онол, арга зүй, судалгааны ерөнхий стратеги, технологи аргачлалууд, бие хүн, нийгмийн социал бүлгүүд болон нийгэм төрийн харилцааны асуудал дахь онолын хандлагууд,улс төрийн институт, тэдгээрийн үйл ажиллагааны чиг үүрэг, нийгмийн ач холбогдол, улс төрийн бодлогод хийх нийгмийн судалгааны имперк аргууд, социологи, норматив үнэлгээний функциональ, бихеворист, бүтэц үүргийн, системийн, харьцуулалтын, бүрдлийн, антропологийн, сэтгэл зүйн, түүхэн, шүүмжлэлт диалектикийн аргуудын үндсийг тодорхойлж, хэрэглэх аргачлалыг жишээгээр ойлгуулахад хичээлийн зорилго оршино. Улс төрийн засаглалын нийгмийн субьектив үндэс, улс төрийн бодлогыг томьёолоход нөлөөлөх нийгмийн ба улс төрийн соёлын хүчин зүйл, түүний мөн чанар тэдгээрийн онцлог, тухайлбал дэглэмийн ангилал, түүний шалгуур үзүүлэлтүүд, мөн чанар тэдгээрт хийх анализийн онцлог, судалгааны аргын сонголтыг томьёолоход хичээлийн агуулга чиглэгдэнэ. Улс төрийн үзэл суртлын нийгэмд гүйцэтгэх үүрэг, тэдгээрийн нийгмийн мөн чанар, улс төрийн элит ба хошуучлалын нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг роль, улс төрийн бодлого дахь нийгмийн төлөөлөл, нийгмийн төлөөллийг бүрдүүлэгч орон нутгийн, парламентын, ерөнхийлөгчийн сонгууль, тэдгээрийн мөн чанар плюраль төлөөллийн онцлогийн талаар авч үзэж, сонгуулийн тогтолцоонуудын онцлог, нийгмийн эерэг, сөрөг үр дагавар, мөн чанар, иргэний нийгмийн талаарх ойлголт, тэдгээрийн биеэ даасан хүрээнүүд болох сонирхлын бүлэг, ОНБ, ТББ, иргэний хөдөлгөөн ба эвсэл, холбоонуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг роль, байр суурь, мөн чанар, үүсэн бүрэлдэх нийгмийн хүчин зүйлүүд, учир шалтгааны холбоосыг тодруулан тайлбарлан таниулахад чиглэгдэнэ. Төр төвтэй нийгмийн төрийн удирдлага болон нийгэм төвтэй төрийн нийгмийн захиргааны нийгэмд гүйцэтгэх үүрэг роль, тэдгээрийн онцлог болон ялгаатай талуудыг харьцуулан авч үзнэ. Мөн төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний нийтлэг ашиг сонирхол, аюулгүй байдлын эх сурвалжийн үндсийг тайлбарлаж, нийгмийн харилцааны зохион байгуулалтын үндэс болон институционализм ба неоинституционализмын талаар тодорхойлон тайлбарлаж, тэдгээрийн нийгмийн ач холбогдол, эерэг сөрөг талуудыг тайлбарлан таниулж, семенараар судалгааны онол арга зүйн дадал эзэмшихэд хичээлийн агуулга чиглэгдэнэ.