Үл хөдлөх хөрөнгийн эрх зүй

CIVL604 / Магистр

Багц цаг: 3

Хувийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн харилцааны тулгамдсан маргаантай онолын ойлголт, үл хөдлөх хөрөнгөтөй холбогдох иргэний хэрэг, маргаанд хууль зүйн дүгнэлт өгөхөд шаардлагатай мэргэших хичээлийн түвшинд онолын мэдлэг олгож, эрх зүйн холбогдох эх сурвалжийг сонгож хэрэглэх болон хэрэг маргааныг шүүх, арбитраар хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн зохицуулалт, кейс шийдвэрлэх болон түүнийг бодох аргачлалд суралцах, үндэслэл бүхий зүйлчлэл хийх, ижил төстэй харилцааг ялгах, үл хөдлөх хөрөнгийн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх, иргэний эрх зүйн онолын мэдлэгээ бататгаж Иргэний хуулийн хэм хэмжээг зөв ойлгож хэрэглэхэд анхаарна.