Эрх мэдэл, хүчний антропологийн судалгаа

ANTH206 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

• Улс төр судлалын шинжлэх ухаанаас ялгарах онцлогийг мэдүүлэх • Оюутнуудын улс төр хэмээгчийн тухай ойлголтыг гүнзгийрүүлж энэ бол зөвхөн төр засагтай хамаатай асуудалыг судалдаг биш харин түүнээс нарийн бичил түвшинд хүмүүсийн хоорондох хамгийн энгийн захирах захирагдах, дэг журам тогтоох ёсноос улс төр эхэлдэг тухай ойлголт өгөх. • Улс төрийн хүн судлалын ерөнхий ухагдахуун, онолуудыг оюутнуудад мэдлэг болгон өгөх.

Товч агуулга

Улс төрийн хамгийн бичил хэлбэр болох хоёр хүний захирах захирагдах харьцаанаас эхлээд улс төрийн томоохон хэлбэрийн харилцаа бол ард түмэн төрийн харьцаа, хоёр улс үндэстний нийгмийн харилцааг судлана. Энэ хамгийн бага ба хамгийн нүсэр хэлбэрийн хооронд орших улс төрийн харилцааны хэлбэрүүд, захирах захираглах харилцааны төрөл зүйл, гол хүчин зүйлсийг тоочин танилцуулна. Багцалвал гол судлах үндсэн сэдвүүд нь улс төрийн тогтолцооны үүсэл хөгжил, төрөл зүйл, захирах, ноёлохын хэлбэрүүд, төрийн тухай онолууд, хүч эрх мэдэлийн нөлөө, бүрэн эрхийн мөн чанар түүний нийгэмдэх тусгал, хүчирхийлэл эдгээр болно.