Геофизикийн өгөгдлийн тооцон бодох аргууд

GEOP250 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Фортран програмчлалын систем болон тооцон бодох аргуудтай танилцах. Шинжлэх ухааны бодлогууд болон геофизикийн өгөгдлийн тайллын мөн чанарыг ойлгох

Товч агуулга

Фортран хэлний үндсэн элементүүд, програмын бүтэц, өгөгдлийн төрөл, операторууд, стандарт болон хэрэглэгчийн функц процедурууд, массив, дэд програм, файлтай ажиллах. Тооцон бодох аргаар интерполяци, функцийн сэжигтэй цэг, тэгшитгэлийн шийд, шугаман тэгшитгэлийн системийн шийд, математик статистик болон янз бүрийн интегралуудыг олох бодлогуудыг шийдэх.