Хүний нөөцийн аналитик

MNGT431 / Бакалавр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр оюутнуудад байгууллагын хүний нөөцийг зардал биш капитал буюу хөрөнгө талаас нь харж, түүнийг хэмжих, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд шинжилгээ болон хэмжилт хийх ач холбогдлыг ойлгон таниулах, хүний нөөцийн хэмжилтийн төрлүүд, загварууд, аргуудын талаар онолын мэдлэг, практик ур чадвар эзэмшүүлнэ.

Товч агуулга

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн санал, санаачлага байгууллагын гүйцэтгэлд илүү чухал нөлөөтэйг харуулах шаардлагатай. Энэхүү зорилгодоо хүрэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхийн тулд оюутнуудад ХНМ-ийн дата хэрэглээ, метрикс ба аналитикийн онол, үзэл баримтлалын талаар танилцуулна. Оюутнуудын хүний нөөцийн аналитикийн стратегийн үүрэг, ач холбогдлын талаар тодорхой ойлголттой болж, хөгжүүлж, шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх хүний нөөцийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлбарлах чадварыг хөгжүүлдэг. Оюутнууд ХНМ тэй холбоотой статистик дүн шинжилгээ хийх, түүнчлэн тохиромжтой арга техникийг ашиглахын тулд холбогдох хэмжүүр, жишиг үзүүлэлтүүдийг ашиглана