Хэрэглээний микроэкономикс

ECON735 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 12 хоног

Зорилго

Уг хичээлээр үйлдвэрлэгчийн эдийн засгийн асуудлыг гүнзгийрүүлэн судална. Бизнесийн орчин өөрчлөгдөхийн хэрээр үйлдвэрлэгчийн шийдэх эдийн засгийн асуудлыг шинж чанар өөрчлөгдөж байгаа тул түүнийг нарийвчлан шинжлэх зорилготой.

Товч агуулга

Энэ хичээлээр эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг судална. Үүнийг судлах гол объект нь Английн эдийн засаг. Английн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн асуудалд тулгуурлан өөрийн орны эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг үйлдвэрлэгч талаас судална. Энэ хичээлээр үйлдвэрлэгчийн онолыг голлон авч үзнэ. Энэ хүрээнд компаний бүртгэл бол санхүүгийн мэдээллийн эх сурвалж болохыг тодорхойлно. Үйлдвэрлэгчийн үйл хөдлөл, түүний зорилго хэрхэн өөрчлөгдөж ирснийг харуулна. Эдийн засагт жижиг үйлдвэрлэгчийн гүйцэтгэж буй үүрэг, түүний шилжилтийг авч үзнэ. Үйлдвэрлэгчийн хэмжээ томрохын хэрээр нэгдэн нийлэх, хөрөнгийн хэмжээгээ тэлэх асуудалтай тулгардаг болохыг тайлбарлаж, улмаар эдийн засгийн бүтцэд оруулах өөрчлөлтийг судална. Олигополь болон үндэстэн дамнасан корпорацийн үйл хөдлөлийг шинжилж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөнд нөлөөлж буй байдлыг нарийвчилж үзнэ. Өмч хувьчлал, оролцоо нь эдийн засгийн бүтцийг, цаашилбал үйлдвэрлэгчийн үйл хөдлөл, шийдвэр гаргалтанд нөлөөлж байгааг үзүүлнэ. Үйлдвэрлэгчийн үнэ бүрдүүлэлтийн туршлагыг судална. Хичээлийн арга нь эхлээд товч дүгнэлт өгөгдөнө. Үүний дараа уг товч дүгнэлтийг баримтаар, онолын тайлбараар, тоон шинжилгээгээр баталгаажуулж тайлбарлана. Сүүлд нь, олж авсан үр дүнгээ онцлох асуудлаар тодотгож дүгнэнэ.