Зоос ба дэлхийн худалдааны түүх

HIST390 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Арилжаа худалдаа, зоос мөнгөны үүсэл хөгжил, дэлхийн худалдааны бодлого, Зоос мөнгөн тэмдэгт судлал “Нумизматика” салбар ухааны үүсэл, зоос мөнгөн тэмдэгт хүн төрөлхтөний түүхийн салшгүй хэсэг болох, эдийн засаг, нийгмийн харилцаа, улс төр, түүхэн зүтгэлтнүүд, урлаг соёл, улс түмнүүдийн гадаад харилцааны түүхийг судлах чухал хэрэглэгдхүүн болох асуудлыг шинжлэх ухааны шинэ ололт, хэрэглэгдхүүн дээр тулгуурлан судлан, шинэ шинэ мэдлэг эзэмшүүлэхэд ач холбогдолтой.

Товч агуулга

Худалдаа, зоос мөнгөн тэмдэгт судлах ухаан, “Нумизматик” –ийг судлах нь түүхийн судалгааг гүнзгийрүүлэх, хүн төрөлхтөний эдийн засаг, нийгэм, соёл, гадаад харилцааны түүхийг иж бүрэн судлах болно. Мөнгө зоос тэмдэгтийн үүсэл, орон тус бүр бүс нутгийн онцлог, монголчуудын зоос мөнгөн тэмдэгтийн түүхийн эзлэх байр суурь, зоосны хэрэглээ, дүрслэл, өөрчлөлт хувиралын түүхийг шинжлэх ухааны шинэ хандлагаар судлана. Улс гүрнүүдийн худалдаа, “Их торгон зам” ба Өрнө Дорно дахины харилцаа Дэлхийн худалдаа, мөнгөний бодлого зэрэг асуудлыг судлана.