Экологийн сэтгэл судлал II

PSYC702 / Доктор

Багц цаг: 3

Сэтгэл судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийгмийн юмс, үзэгдэлд хүний экологи болоод сэтгэл зүйн үүднээс тайлбарлах судалгааны ажлын чиглэлийг үндэслэх, хүн ба байгаль экологи хүрээлэн буй орчны харилцан үйлчлэлийн биологийн болоод нийгмийн арга зүйн талаар мэдлэг олгох. Экологийн сэтгэл судлалын суурь онол, арга зүй болоод хүн ба орчны харилцаа, харилцан нөлөөллийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, хүний олон талт зан үйлд сэтгэл зүйн шинжилгээ хийх замаар хүрээлэн буй орчны үнэлгээ, төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын явц дахь зан үйлийг тайлбарлах, чиглүүлэх сэтгэл зүйн мэдлэг, туршлагатай болно.

Товч агуулга

Экологийн сэтгэл судлалын онол арга зүйн үндэс. Хүн-байгаль харилцаатай холбоотой танин мэдэхүйн болон ойлгоцын үйл. Хүрээлэн буй орчны юмс үзэгдэлд хүмүүсийн үзүүлэх хариу үйлдэл. Нийгэм, бие хүн хоорондын харилцаан дахь орон зайны ойлголт, хэрэглээ. Хүмүүсийн зан үйл, үйл ажиллагаанд хүн амын нягтрал, хотын шуугиан, дуу чимээ, цаг агаарын байдлын үзүүлэх сэтгэл зүйн нөлөө.Хүний үйл ажиллагаа болон цаг агаар, байгалийн нөлөөнд үүссэн гамшигт үзүүлэх хүмүүсийн хариу үйлдэл. Байгалийн хор, хорт бодисын хүний эрүүл мэнд, зан үйлд үзүүлэх сэтгэл зүйн нөлөө. Хот суурин газрын онцлог ба сэтгэл зүйн нөлөө. Өрх гэр, байгууллагын орчны сэтгэл зүйн нөлөөг судлах, хэмжих арга зүйг эзэмших (асаргаа, эмнэлэг, хүчний байгууллага ). Хөдөлмөрийн харилцаа, орчны хүний танин мэдэхүйн үйл, эрүүл мэндэд үзүүлэх сэтгэл зүйн нөлөө. Сургалтын оптимал орчны шинж, үзүүлэлт. Байгалийн нөхөн сэргээх нөлөөллийн талаар. Шаардлагатай нөхцөлд хүмүүсийн зан үйлд гарах өөрчлөлтийн идэвхтэй болон идэвхгүй хандлагын талаар.