Хөрөнгийн үнэлгээний үндэс

ACCN307 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бизнесийн байгууллагад ашиглагдаж байгаа хөрөнгийг ангилж, түүний үнэ цэнэд нөлөөлөх хүчин зүйлсийг судлан, өртгийн, жишиг үнийн, орлогын хандлагаар ҮОУС ба Монгол улсын хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хууль, тогтоомж, заавар, журамд нийцүүлэн хөрөнгийг үнэлэх арга зүйг оюутнуудад эзэмшүүлэх нь энэхүү хичээлийн зорилго болно. Энэхүү хичээлээр хөрөнгийн өнөөгийн бодит үнэ цэнэ, бизнесийн үнэлгээ, үнэ цэнийн бууралт байгаа эсэхийг тогтоосноор хөрөнгийн бодит үнэ цэнийг хэмжих, удирдах, бизнесийн үнэлгээний мэдээллийг ашиглах мэдлэг, чадварыг олгоход энэ хичээлийн ач холбогдол оршино.

Товч агуулга

Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийгүнэлгээний зориулалтаар ангилах, хөрөнгийг бодитой үнэлэх хэрэгцээ, шаардлага, хөрөнгийн үнэлгээний үндсэн зарчмууд, хөрөнгийн үнэлгээнд мөнгөний цаг хугацааны нөлөөллийн хэрэглээг судлаж, хөрөнгө үнэлэх орлогын хандлага (орлого капиталжуулалт, цэвэр орлогын тооцоо, капиталжуулах хувийг тодорхойлох, мөнгөн урсгалыг хорогдуулан тооцох арга), зах зээлийн жишиг үнийн хандлага (жишиг объектыг сонгох, үнэлгээний тохируулга хийх), зардлын хандлага (хөрөнгийн нөхөн сэргээх болон нөхөн орлуулах өртгийг тооцох аргууд, хөрөнгийн үнэлгээний зориулалтаар тооцоолох элэгдлийн төрлүүд, тэдгээрийн тооцоолол)-аар үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг үнэлэх арга зүйг судлана.