Палеонтологийн ангилал зүй, таксономи

GPAL303 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эртний амьтан ургамлыг хэрхэн ангилах зарчимтай танилцаж бичиглэл хийх арга барилд суралцуулах, амьтан болон ургамлын ангилалыг хийхэд мөрдөгддөг олон улсын дүрмийг танилцуулахад уг хичээлийн зорилго оршино. Уг хичээлийг үзсэнээр судлаж байгаа амьтан ургамлынхаа бичиглэлийг хийж чаддаг болох олон улсад мөрдөгддөг ангилал зүйн дүрмийн талаар ойлголттой болж цаашид судалгаандаа ашиглаж сурах ач холбогдолтой. Эцсийн зорилго нь – Амьтан ургамлын бичиглэл, нэр томьёог зөв хэрэглэдэг болох, цаашид олон улсад мөрдөгддөг ангилалзүйг судалгаа шинжилгээний ажилд хэрэгжүүлэх.

Товч агуулга

Тус хичээлийн агуулга нь дараахь зүйлүүдийг судлахад оршино. Амьтан ургамлын систематик ангилал, таксономи. 1. Сээр нуруугүй болон сээр нуруут амьтдын ангилал. Систематик ангиллын талаархи орчин үеийн үзэл бодол 2. Таксономийн категориудын тухай ерөнхий ойлголт. Овог, төрөл, зүйл, тэдгээрийн доторхи дэд категориуд. 3. Амьтан ургамлын систематик ангиллын ач холбогдол 4. Олон улсын зоологийн номенклатур.