Төвөд сурвалжийн орчуулга

RELI221 / Бакалавр

Багц цаг: 3

Хүмүүнлэгийн ухааны салбар

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монголчуудын төрөл бүрийн ухаанаар бичсэн төвд хэлт утга зохиол нь монголын соёлд томоохон байр суурь эзэлдэг.Бурханы шашин төвд орноор дамжин монголд дэлгэрч, монголчууд хурал номынхоо үйлээ төвд хэлээр явуулж ирсэн нь энэтхэг, төвд, монголд ном соёлын харьцаа тогтож төвд хэлт утга зохиолын их сан бүрэлдэн тогтох гол шалтгаан болжээ. Энэтхэг, Төвд, Монгол мэргэдийн төвд хэлээрхи буддын шашин, гүн ухаан зэрэг түүх соёлын холбогдолтой сурвалжийг ашиглах, судалгааны эргэлтэнд оруулахад хичээлийн зорилго чиглэгдэнэ. Үүний тулд тогтсон нэр томъёо, оноосон, хуучирсан, ёгт нэрс хийгээд шүлэглэсэн болоод үргэлжилсэн үгийн төвд ном зохиол орчуулах, ухаж ойлгох чадвартай болох өмнө үзсэн анхан шатны буюу төвд бичиг-1, 2 хичээлийг гүнзгийрүүлэх, шүлэглэсэн болоод ёгт нэр орсон зохиолыг орчуулж чадах чадамжтай болох зорилготой.

Товч агуулга

Энэ хичээл нь төвд хэлээрхи сурвалж ном зохиол ашиглах чадвартай болох зорилготой учраас түүнд чиглэгдсэн ном судар орчуулах, төвд монгол толь, төвд монгол илт өгүүлэх нэрийн толь, төвд монгол тайлбар толиуд, төвд үгийг төвдөөр тайлбарласан толь, төвд англи, төвд орос зэрэг төрөл бүрийн толь бичгүүдийг ашиглаж сурах юм. Түүнчилэн төвд хэлний сул үгүүдийг ямар үүргээр орж байгааг тогтоож зөв орчуулж сурахад чилгэдэнэ. Үүний тулд монголчууд уламжилалт сургалтын аргаар сүм хийдийн дэргэдэх дацан сургуулиудад олон жил