Сээр нуруутны палеонтологи

GPAL450 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Зорилго нь: Эртний сээр нуруутан амьтдын ангилал, тодорхойлолт, бичиглэлийг хийхэд сургах, сээр нуруутан амьтны хувьсал хөгжлийн талаар мэдлэгийг өгөх

Товч агуулга

Сээр нуруутан амьтдын хувьсал хөгжил, сээр нуруутны үүсэл, амьтны ясан биеийн эдийн үүсэл, сээр нуруутан амьтны анхны төлөөлөгчид, бүдүүлэг эрүүт загас болон эрүүгүй загасны төрөл, тэдгээрийн харилцаа холбоо, яст болон сарвуу сэлүүрт загасны онцлог, ялгаа, хоёр нутагтан амьтдын үүсэл хөгжил, амьдрал усан орчноос хуурай газарт шилжих үеийн хөгжлийн асуудал, эртний мөлхөгчид болон одоогийн мөлхөгчдийн холбоо харилцаа, үлэг гүрвэлийн цэцэглэн хөгжилт, үлэг гүрвэлийн янз бүлгийн олонлог, Монголын үлэг гүрвэлийн анги бүлэг, онцлог, птерозавр, эртний болон орчин үеийн шувууны харилцаа холбоо, шувуу үлэг гүрвэлийн удам төрлийн холбоо, эртний хөхтөн амьтдын үүсэл, хөгжил, хоорондын холбоо зэрэг асуудлуудыг энэ хичээлээр өгнө.