Японы сэтгэлгээний түүх

JAPN409 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Япончуудын сэтгэлгээний түүхийн үечлэл, холбогдох үеийн төлөөлөл болох сэтгэгчдийн үзэл санаа болон япончуудын сэтгэлгээний онцлог, өөрчлөлт хийгээд судалгааны арга зүйн мэдлэг олгоно.

Товч агуулга

Япончуудын сэтгэлгээний түүхийг чулуун зэвсэгийн үеэс Жёомон, Яёи, эртний булшны үе /эртний үе/, цэргийн эрхтэний нийгэм /дундад зуун/, ойрхи, шинэ үед хуваан авч үзэхдээ үе үеийн нийгэм, улс төр, зан суртахууны үзэгдлээр дамжуулан судална. Чингэхдээ VIII зууны эхэн үеийн сурвалж бичиг болох Кожики, Нихоншёкигийн мэдээ болон холбогдох үеийн төлөөлөл болох сэтгэгчдийн бүтээл туурвилд тулгуурлана. Тэрчлэн шинтоо, буддын, христосын шашин япончуудын сэтгэлгээнд нөлөөлсөн талаар судална.