Математикийн хэрэглээний програмууд

MAED406 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Математикийн хэвлэлийн эхийг суурь хэл Тех-ээр бэлтгэдэг болох, ЕБС-ийн математикийн аливаа асуудлыг илэрхийлэн бичих, тооцоолол хийх, 2D ба 3D график байгуулах, динамик хамаарлыг судлан уялдаа холбоотой загварчлах боломжуудтай танилцана.

Товч агуулга

1. Хэрэглээний програмыг сурахад зориулан инвариантуудтай танилцана. 2. Тех хэл нь математикийн томъёо бүхий бүх төрөл (ном сурах бичиг, презентэйшн, вэб хуудас, математикийн бусад програм руу хөрвүүлэх)-ийн хэвлэлийн эх бэлтгэх боломжийг олгодог тул LaTeX системээр дамжуулан хэвлэлийн эх (томъёо, хүснэгт, график, зураг, гарчиг, тоолуур) бэлтгэхэд сургана. 3. Геометрийн интерактив програм: ГеоГебра бол геометр, алгебр, хүснэгт, график 2D, 3D, статистик болон анализийг нэгтгэсэн боловсролын бүх түвшинд зориулагдсан чөлөөтэй, олон үйлдлийн системд ажиллах, динамик, хэрэглэхэд хялбар математикийн програмын багц юм. 4. Компьютер алгебрийн систем: Маткад, Мапле програмуудаар тоон болон аналитик тооцоолол хийх, график, програмчлах боломжуудаас танилцуулна.)