Бизнесийн үнэлгээ

FINN714 / Магистр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Компанийн үр ашигтай удирдлагын шийдвэр гаргахад өмчийн эзэн болон удирдлагуудад бизнесийн үнэ цэнийн талаарх мэдээлэл шаардлагатай байдаг. Иймд энэхүү шаардлагатай мэдээллийг боловсруулдаг бизнесийн үнэлгээний талаарх онолын мэдлэг, практик арга зүйг суралцагчид эзэмшүүлэхэд тухайн хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Гадаад, дотоод мэдээлэлд үндэслэн шинжилгээнд суурилж хийсэн бизнесийн үнэлгээний үр дүнг худалдах худалдан авах хэлэлцээр хийхэд ашиглахаас гадна бизнесийн үнэлгээ нь компанийн хөгжлийн стратегийг сонгоход чухал рольтой. Тодруулбал, бизнесийн үнэлгээ нь: - Стратегийн төлөвлөлтийн үед компанийн ирээдүйн орлого түүний найдвартай байдлын түвшинг үнэлэх; - Удирдлагын үндэслэлтэй шийдвэр гаргахын тулд санхүүгийн шийдвэр гаргах бааз болж байдаг тайлангийн үзүүлэлтүүдийг инфляцитай уялдуулж засварлах; - Шинэ бизнест нэвтрэх, бизнесээ хөгжүүлэх зэрэг зорилгоор хөрөнгө оруулалтын төслийн үндэслэлийг гаргах зэрэгт шаардлагатай байдаг. Энэхүү хичээлээр бизнесийн үнэлгээний агуулга, зорилго, үе шат, бизнесийн үнэ цэнэд нөлөөлөгч хүчин зүйлс, бизнесийн үнэлгээний үйл ажиллагаанд дагаж мөрдөх зарчим зэргийг тодорхой авч үзнэ. Бизнесийн үнэлгээ нь компаний үнэ цэнийг хөрөнгө оруулалтын товар гэж үзсэн шинжилгээнд суурилна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн үеийн зардал, өнөөгийн байдал болон ирээдүйн боломжийг тооцдог гэсэн үг юм. Энэхүү иж бүрэн хандлагыг хэрэгжүүлэхэд маш их хэмжээний мэдээллийг цуглуулж шинжлэх шаардлагатай бөгөөд гадаад болон дотоод мэдээллийг хэрхэн цуглуулж боловсруулах арга зүйг дэлгэрэнгүй судална. Бизнесийн үнэлгээний үндсэн 3 хандлага болох: 1. Орлогын хандлага 2. Зардлын(өртгийн) хандлага; 3. Зах зээлийн жишиг үнийн хандлагыг тус бүрд нь дэлгэрэнгүй, тодорхой жишээн дээр авч үзнэ. Бизнесийг орлогын хандлагаар үнэлэх нь хөрөнгө оруулагчийн хүлээлтийг харуулж байгаагаараа онцлог юм. Бизнесийн үнэ цэнэ нь үнэлэгдэж байгаа компаний хүлээгдэж буй ирээдүйн орлогын үндсээр тодорхойлогдоно. Орлогын хандлагын Мөнгөн урсгалыг дискаунтчилах, Орлогыг капиталжуулах гэсэн аргуудыг дараах хатуу баримталж ажиллах үе шатаар авч үзнэ. Үүнд: 1. Мөнгөн урсгалын загварыг сонгох 2. Таамаглалын үеийн үргэлжлэлийг тодорхойлох 3. Борлуулалтын нийт орлогын өнгөрсөн хугацааны дүн шинжилгээ ба таамаглал 4. Зардлын шинжилгээ ба таамаглал 5. Хөрөнгө оруулалтын шинжилгээ ба таамаглал 6. Таамаглалын үеийн мөнгөн урсгалын тооцоо 7. Дискаунтын хувь хэмжээг тодорхойлох 8. Таамаглалын үеийн дараах үнэ цэнийн тооцоо 9. Ирээдүйн мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ ба таамаглалын дараах үеийн үнэ цэнийн тооцоо 10. Эцсийн залруулга хийх Бизнесийн үнэлгээний жиших (зах зээлийн) хандлагын • Капиталын зах зээлийн арга, • Хэлэлцээний арга, • Салбарын коэффициентийн арга гэсэн 3 аргыг тус бүрд нь дэлгэрэнгүй судална. Өртгийн (зардлын) хандлагын тухайн байгууллага ирээдүйд удаан оршин тогтнох боломжтой гэж үзэх үндэслэл байвал ашиглахад тохиромжтой цэвэр активын арга (хуримтлагдсан активын арга) болон байгууллагын ирээдүйд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нь эргэлзээтэй гэдэг нь үндэслэлтэй санагдсан тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой устгах өртгийн арга үнэлгээчинд уг байгууллага ирээдүйд удаан оршин тогтнох боломжтой гэж үзэх үндэслэл байвал ашиглахад тохиромжтой устгах өртгийн аргуудыг мөн судална.