Байгаль орчны эрх зүй

ENVI315 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зориулалт нь мэргэжлийн ангийн оюутнуудад экологи, байгаль хамгааллын харилцааны эрхзүйн үндэс, зохицуулалт, хууль эрхзүйн хэм хэмжээний талаарх суурь ойлголтуудыг олгоно

Товч агуулга

Байгалийн баялгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон төр, иргэн, байгууллагын эрхзүйн байдал, байгаль орчны салбар дахь төрийн байгууллагын удирдлага, хяналт, иргэдийн эрх үүрэг, олон нийтийн оролцоо, байгалийн нөөц баялгийг эрхзүйн арга хэрэгслээр хамгаалах тухай, мөн эрхзүйн харилцаанд илэрч буй зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага, олон улсын байгаль хамгааллын эрхзүйн үндсэн асуудлууд зэргийг авч үзнэ. Түүнчлэн МУ-ын байгаль орчны хуулиудад GAP анализ хийх талаар зааж сургана