Виндоус программчлал

ICSI315 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

(Виндоус үйлдлийн системд хэрхэн програмчлах зарчмыг MS Visual програмчлалын орчинг ашиглан судлах юм. Мөн .NET –ийн орчинд програмчлах арга, техникийг үзнэ. Уг хичээлийг судалснаар виндоус үйлдлийн системийн ажиллах зарчмыг ойлгож, текст, зурагтай ажиллах, өгөгдлийн сантай ажиллах, бичих чадварыг эзэмших юм

Товч агуулга

Виндоусын үндсэн технологиудтай танилцаж, API–ийн функцуудыг ашиглах, Win32 орчинд програмчлах, системийн мессежүүдтэй ажиллах бөгөөд виндоусын үндсэн контролуудыг хэрхэн ашиглах үүнд: edit, combobox, listbox, мэдээллийг жагсаалт, мод, хуудас маягаар үзүүлэх, үйл ажиллагааны явцыг харуулах progress контрол, календарь гэх мэт. Мөн мессеж болон үзэгдэлтэй ажиллах, цонх хооронд ажиллах, мэдээлэл дамжуулах, цэс болон хэрэглүүртэй ажиллах, зураг зурах, график орчин, хэрэглэгчийн контрол, файл болон өгөгдлийн сантай хэрхэн ажиллахыг үзэх болно. Сүүлийн үеийн шинэ технологи болох .NET-ийг судалж програм бичих орчин, түүний боломжийг үзнэ. C# хэлийг үзэж програмчлал хийнэ. Уг хичээлд C/C++, C# хэлийг ашиглан програмчилна