Герман хэлний эх судлал

GERM711 / Магистр

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Герман хэлний эх задлал, эхийн найруулгазүй, утга, урансайхны эхзадлал зэрэг ерөнхий ба тусгай асуудлуудаар мэдлэг олгоно. Эх судлалын гол асуудлууд, эхийн онол, тогтолыг хэлэхүйн талаас судлан шинжлэх, эхэд хувиргал хийх, эхийн асуудлыг шинжлэх ухааны үүднээс үнэн зөв тайлбалан өөр бусад хэлний ижил төстэй үзэгдэлтэй жишин харьцуулах ба ялгаатай талыг гарган онолын үүднээс тайлбарлан дүгнэлт гаргах мэдлэг, чадвартай болно.

Товч агуулга

Өмнөх түвшинд үзсэн судлагдахуунд тулгуурлан орчин цагийн герман хэлний эхийн төрөл зүйл, түүнд тохирох арга хэрэглүүр онцлог, найруулгын төрөл зүйлд ажиглалт хийх, төрөл бүрийн найруулгын эхийн гол шинж болох авцалдаат шинж, цогц шинж буюу төгс эхийн цогцлон бүтээж байгаа өгүүлбэр ба цогцолборуудыг учирзүйн хувьд хэрхэн зөв нөхцөлдүүлэн, хэлзүйн хувд хэрхэн зөв хэлбэржүүлэхийг урансайхны эхийн задаргаагаар судална.