Газрын чанарын үнэлгээ

LANM311 / Бакалавр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Харилцан адилгүй байршил, тогтоц, чанар, чадавхитай газар нутгийг ангилж, нэг ангиллын газар нутгийн доторхи чанар, байршлын олон зэрэглэлийг тогтоох шалгуур үзүүлэлтүүдийг судалж, цаашид шалгуур үзүүлэлтүүдээр анги газруудыг хооронд нь харьцуулж үнэлэх шинжлэх ухааны тодорхой аргачлал, практик арга ажиллагааны талаар үндсэн мэдлэг олгоно.

Товч агуулга

Газрын үнэлгээний хандлагын мөн чанар; Газар нутгийн дотор газрын тохиромжтой ай, тохиромжтой байдлын анги, ангиудын доторхи яс чанарын зэрэглэлийг тогтоох; шалгуур үзүүлэлтүүдээр анги газруудыг хооронд нь жиших, анги бүрийн хамгийн тохиромжтой үр ашигтай ашиглалтын хувилбарыг сонгож ашиглалтын үр ашгийг төсөөлөх ойлголтуудыг судална.