Дифференциаль тэгшитгэл ба математик загварчлал

MATH614 / Магистр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр математик, хэрэглээний математик, физик болон бусад чиглэлийн оюутнууд заавал эзэмших шаардлагатай дифференциал тэгшитгэлийн талаарх (гүнзгийрүүлсэн) мэдлэгийг олгохоос гадна дифференциал тэгшитгэлээр илэрхийлэгддэг төрөл бүрийн математик загваруудтай танилцана.

Товч агуулга

Энэ хичээл нь анхны утгат бодлого, шугаман ба шугаман бус систем, тогтворжилтын онол, захын утгат бодлого, дифференциал тэгшитгэлээр илэрхийлэгддэг математик загварууд гэсэн хэсгүүдийг агуулна. Эдгээр сэдвүүдийг оюутнуудад аль болох ойлгомжтой байлгах үүднээс олон төрлийн жишээ, зураг, диаграммаар баяжуулан судална.